Цахилгаан дугуй буюу сурроныг монголчууд таван жилийн өмнөөс эхлэн өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Тэгвэл ойрын өдрүүдэд цахим орчинд “Хүүхдүүд суррон унаж байна. Явган хүн дайрах вий, өөрсдөө гэмтэх вий болиул” гэх хандлага газар авч үүнээс үүдэж, хүүхэд, залуус цахилгаан дугуй унах эрхгүй болоод байгаа билээ. Мэдээж, цахилгаан дугуйг энгийн жийдэг дугуйтай харьцуулалтгүй.
Гэхдээ эцэг эх нь энэ талаар хүүхдэдээ хангалттай анхааруулж, “Болгоомжтой яваарай. Өөрийгөө болон бусдыг гэмтээв. Хурд хэтрүүлэв, суудлын хамгаалалт хэрэглээрэй” хэмээн санаа тавьж байгаа байх. Хэн ч үр хүүхдээ бэртэж гэмтээсэй хэмээн хүсэхгүй шүү дээ. Хүний хүүхдэд эцэг эхээс нь илүү санаа тавина ч гэж юу байхав.
Манай улсад унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Тухайн насанд хүрсэн хүүхдэд үнэмлэх олгож, дуулга хамгаалалт өмсөхийг шаардаад, тогтоосон хурдны хязгаараар хөдөлгөөнд оролцуулж яагаад болохгүй гэж. Нөгөө талаас хүүхдүүд ч замын хөдөлгөөнд орцолж соёлтой жолооч болохын суурь тавигдана шүү дээ.
Монгол Улсад жилд дунджаар 20 мянган зам тээврийн осол бүртгэгддэг байна. Үүнээс мотоциклтой холбоотой 500 гаруй осол бүртгэгдсэнээс 84.9 хувь орон нутагт байжээ. Ингээд үзвэл нийслэлд жилд дунджаар мотоциклын 76, унадаг дугуйн 68 осол бүртгэгдсэнээс цахилгаан дугуйтай холбоотой осол одоогоор гараагүй байна. Мөн эдгээр ослын шалтгааны 90 хувь автомашин зам тавьж өгөөгүй, санаатай шахсанаас үүдсэн байдаг аж. Олон нийтийн сүлжэээгээр дамжуулан бүхий л зүйлд хошуу дүрж бусдыг шүүмжилж суухаар зузаан харвин, унжсан гэдсэндээ анхаарвал илүү дээрсэн.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Ер нь бол зөв ш дээ орчинг нь бүрдүүлээгүй байж шаардах хэрэггүй л юм сан гэж дугуй мотоциклийн зам ер нь төв замуудаар байгаа юу байхгүй ш дээ тэгээл энэ хүүхдүүд чинь машин замаар явхаас өөр яахын орчингоо эхэлээд бүрдүүлчээд олон юм хуцаж бай дуракууд
Энэ нэг юмыг унах насны хязгаар, жолоодох эрхийн үнэмлэх олгох сургалт энэ тэрийгээ эртхэн зохицуулаад хориглооч ээ. Унаж яваа техникээ шаардлагатай үед нь зогсоох чадваргүй, борвиндоо баастай пацаанууд хүн дайрч алах юм уу, эсвэл өөрсдөө осолд орж амь насаа алдах бол дэргэд л байна шүү.