Цэнхэр үст Э.Цэрэн "Алдарт эх"-ийн одон хүртжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардууллаа.

Энэ өдөр цэнхэр үст Э.Цэрэн алдарт эхийн II зэргийн одонгоор энгэрээ мялаав. Тэрбээр одон авах болзол хангаж, дөрвөн хүүхэд төрүүлсэн ч бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн байжээ.  

Сануулахад, Хуульд зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан байдаг.

Энэ жил "Алдарт эх"-ийн одонг улсын хэмжээнд нийт 12,559 ээж хүртжээ. Үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР
 

Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж,

21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560 ээж, II зэргийн одонгоор 6,496 ээж,

Гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор 3 ээж, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar hurgii(202.9.46.138) 2022 оны 05 сарын 26

Bi bur 1 gej bodoj blaa

0  |  0
.(217.131.86.188) 2022 оны 05 сарын 28

Баяр хүргье.4 хүүхэдтэй байсан юм уу.3 гэж бодож байлаа

1  |  0
Top