"New Story" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, залуучуудын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдээр дамжуулан 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх, зөвлөлийн гишүүдэд батламж гардуулах үйл ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 21-нд зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Х.Алтанашагай, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Эрдэнэцэцэг, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн гишүүд нийт 100 гаруй залуус оролцлоо.
Дүүргийн залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд ямар дүрэм, журмын хүрээнд хэрхэн ажиллах талаар болон дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгчдийн хамтын ажиллагааны тухай нэгдсэн ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Сэтгэгдэл ( 0 )