Багшийн ёс зүйг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Боловсролын салбарын мэргэжлийн үнэт зүйл, үндсэн зарчмууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ёс зүйтэй соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Үүнд нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн 40 багш оролцон харилцан ярилцаж, багаар ажиллалаа. Багш нар боловсролын салбар дахь төрийн албан хаагчийн ёс зүйн сорилт, сэтгэлгээний өөрчлөлтийн шинэлэг арга хэрэгслүүд, дизайн сэтгэлгээг боловсролын салбарт хэрэглэх нь зэрэг илтгэл, мэдээллийг сонссон юм.

Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилгод чиглэн ажиллаж байна. Үүний нэг хэсэг болох боловсролын салбарынхны ёс зүйн талаар хөндөн хэлэлцлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top