Эзнийхээ өөдөөс боорлож, МоАХ-д санаархаж явсан Б.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр Сүхбаатарын талбай орж жагсаал цуглаанд оролцох боломжгүй болж, явдал суудал нь Баянзүрх дүүргээр хязгаарлагдаж байна. Түүнд нөлөөлөөд байх албан тушаал байхгүй, насаараа Х.Баттулгыг дагаснаас бус өөрийн гэх улс төрийн имиж байхгүй гэдгийг МоАХ-чууд хэлдэг. Тиймээс тэр Сүхбаатарын талбай буюу олон цугласан газарт ирж хүмүүст харагдахаас өөрцгүй нэгэн байсан бололтой.
Тэгэхээр одоо Б.Монголхүүд нэг жилийн хугацаанд Жуковын талбай л олдох болж байгаа ч хуулийн заалтад бас хязгаар байгаа. Яахав, Баянзүрх дүүргийн Тамгын газраас түүнд Жуковын талбайг түрээслэх нэг хувилбар байгаа. Гэхдээ үзэсгэлэн худалдааны чиглэлээр ч юм уу, урлаг соёлын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах үүднээс түрээслээд тэр үндсэн ажлаа хийх боломжтой ч бас л хуулийн хязгаартай. Ер нь бол аливаа тэмцэгчид Төв талбай буюу олон хүн цугларсан газарт л очно уу гэхээс Б.Монголхүүг бараадаж очих хүн лав байхгүй.
Үнэн хэрэгтээ МоАХ-ны нөмөр нөөлөгт мөрөөрөө явж байсан нөхрийг АН-ын хуучин кадрууд өөртөө элсүүлж хөөргөөд ийнхүү хэн ч биш болгосон төдийгүй, гол явдаг газраараа ч зорчих эрхгүй боллоо. Учир нь АН-ыг үймүүлээд байгаа нөхөд Х.Баттулгаас МоАХ-г салгаж авахын тулд хэдэн залуусыг хөөргөж, тэргүүн эгнээнд нь түүнийг тавьсан юм. Одоо эзэн ч үгүй, холбоо ч үгүй, явах эрх ч үгүй боллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Энэ залууд Бээжингийн олимпоор асуудалд орсон Орос охинд туслах хандив цуглуулга гээд байсан, анхаарал татах юм байвал юу ч байсан шүүрээд авдаг бололтой
4 udaagiin baatar nuhur jukoviin hushuu ymar durtai noboi ni ochool sheej baidag ders chuluu yu ymar iimerhuu samraach umhiig tend ochvol muchiig ni huga tsohiod huuguurei
Bi cxdees garaagvi 2 jil bna.
Аливаа юманд бодолтой болгоомжтой хандаж сурах хэрэгтэй,Монголхүүгийн яриаг сонсоход алийгаа алдсан тэнэг хулгайч биш л байна.Зөв юм ч ярьсан, бурууч үйлдэл хийсэн Ард Женко байгаа бол юу гэж Оросын эсрэг орилож дэгдэх юм.МоАХ-ны тэргүүнээр Монголхүү сонгогдсон билүү.Сонгогдсон бол ийм дэмий юманд өртөж явж таарахгүй болих хэрэгтэй