П.Бүрэнтөгс эхнэрийнхээ ёслолд амжиж ирэхийн тулд скүүтэр хөлөглөв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулж байгаа билээ.

Ирэх зургаадугаар сарын 1 хүртэл 6000 орчим ээжид Төрийн ордонд "Алдарт эх"-ийн одон гардуулах ба улсын хэмжээнд 12 мянга орчим ээж "Алдарт эх"-ийн одон авах юм. 

Эхийн одон гардуулах арга хэмжээ, хонхны баяр гээд нийслэл хот түгжрэлд дарагдаж, жолооч нар зам дээр олон цагийг өнгөрүүлж байгаа тухайгаа цахим орчинд илэрхийлсээр байна. 

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн эхнэр Ч.Номин "Алдарт эх"-ийн одон авч байгаа ба аварга амжиж төв талбайд ирэхийн тулд скүүтэр хөлөглөжээ. 
 


Сануулахад, Хуульд зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан байдаг.

Энэ жил "Алдарт эх"-ийн одонг улсын хэмжээнд нийт 12,559 ээж хүртжээ. Үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР
 

Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж,

21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560 ээж, II зэргийн одонгоор 6,496 ээж,

Гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор 3 ээж, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.212.118.254) 2022 оны 05 сарын 27

Гүндүүгүй сайхан аварга шүү, Батсуурьтай харьцуулах ч юм биш, зөв хүмүүжил төлөвшилтэй, ард түмний хайр хүндлэлийг авсан шигээ бусдад буян түгээж явдаг сайхан бөх шүү,

1  |  0
Ddavaa(202.21.109.60) 2022 оны 05 сарын 26

Negen ue Hentiinhen hamgiin sain hurgen Da Ganbold hamgiin sain bet AJ Sharhuuhen gedeg baigaa Odoo bol hamgiin sain hurgen Da bish Burentugs avraga boloh bailgui dee Hamgiin sain saihniig husie

1  |  0
Зочин(192.82.77.174) 2022 оны 05 сарын 26

Энгийн их гоё хүн юм.Эхнэр ч сайхан эхнэр бна\nАмьдрал энгийн байх тусмаа аз жаргалтай.

3  |  0
Им(192.82.87.29) 2022 оны 05 сарын 26

Эргүүтэх юмаө

0  |  1
Top