Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах дүн шинжилгээ хийх, салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах зөвлөх багийн ажлын судалгааны арга зүй, ажил үүргийн хуваарийн саналтай танилцлаа.
Тус баг нь салбарын хууль тогтоомжийн харилцан хамаарлыг системчлэх аргаар судалж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судлан илрүүлж тогтоох, дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлон хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах чиглэлд ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харилцааг зохицуулж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судлан илрүүлж тогтоох, дүн шинжилгээ хийх, холбогдох хуулийн заалтуудтай харьцуулан судлах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулж, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулах, тайлбарлах салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх юм. Ингэхдээ 3 үндсэн аргазүйд үндэслэн ажиллана. Үүнд:
Ингэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлсэн судалгааны үр дүнд үндэслэн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалын төслийн хамт боловсруулсан байх.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байх.
Өмнө нь боловсруулсан хуулийн төсөл болон Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байгаль орчны багц хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа хийж, танилцуулга бэлтгэсэн байх. -Хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд шаардлагатай танилцуулга, шийдвэрийн төслийг боловсруулсан байх.
Хуулийн төслийг анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлж, тухай бүр холбогдох танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулсан байх юм.
Судалгааны багийн гишүүдээс хог хаягдлын тухай хуулийг нэмэлтээр авч үзэхийг санал болгосон.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ Та бүхний эхлүүлсэн салбарын хууль тогтоомжийн харилцан хамаарлыг системчлэх аргаар судалж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судлан илрүүлж тогтоох, дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн төсөл боловсруулах энэ ажил нь маш том, басхүү чухал ажил гэдгийг онцолсон.
Мөн БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн ойн чуулган оролцоод ирсэн. Чуулганд оролцогч улс орнуудын салбарын төлөөллөөс Монгол Улс салбарын хуулийн өөрчлөлт, шинэчлэлт хийхээр бэлтгэж буй санаачилгыг сайшаан дэмжсэнг уламжилж, судалгааны багийн гишүүдтэй нэг бүрчлэн танилцсан.
Мөн судалгааны багийн үйл ажиллагааны байнгын ажиллагааг ханган таслахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Үүнээс гадна дэлхийн ойн чуулганд авч үзсэнчилэн олон улсын ижил төстэй, жишиг хуулийн харьцуулалтад анхаарч ажиллахыг санууллаа.
Судалгааны багт МУИС болон Отгонтэнгэр их сургуулийн багш, судлаачид хамтран ажиллаж байна. Багийг Отгонтэнгэр Их сургуулийн хууль зүйн сургуулийн багш, доктор М.Сувд ахлах бөгөөд 20 орчим гишүүдээс бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )