Ус цаг, уур орчны шинжилгээний газраас ирэх зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа.
Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна.
ЗУРГААДУГААР ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 7).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Дорнодын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6), хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )