ЧД: “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн уулзалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Жайка олон улсын байгууллагын "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" 2-р шат СТАРТ-2 төслийн уулзалт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Уг уулзалтад дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, СТАРТ-2 төслийн Ерөнхий менежер Сүзүки, Х.Ганбаатар, Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр төслийн хэрэгжилт болон ХБХЭМБНХС комиссын үйл ажиллагаа, Жайка олон улсын байгууллага болон ЧДЗДТГ-ын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top