Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулан төсөл хэрэгжүүлсэн 16 жилээ дүгнэн өнөөдөр төслийн хаалтыг ажиллагааг хийлээ.
Дэлхийн Зөн Олон байгууллагын “Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” 2006 оноос эхлэн хэрэгжиж, дүүргийн 13-18 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд тус хөтөлбөрт дүүргийн Ерөнхий боловсролын 6 сургууль, 9 цэцэрлэг хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, 14736 өрх, 10150 хүүхэд, 45850 насанд хүрсэн иргэн төсөлд хамрагдсан байна.
“Хамтдаа хөгжсөн 16 жил” хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдагч Терри Феррари, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг болон сайн дурын ажилтнууд, сурагчид оролцлоо.
“Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд 56 мянга гаруй иргэнд “Хүүхэд хамгаалал ба боловсрол”, “Нийгэм”, “Өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг дэмжих хөтөлбөр”, “Гамшгийн менежмент болон яаралтай тусламж”, “Орон нутгийн оролцоо ба хүүхэд ивээн тэтгэх”, “Ус орчны эрүүл ахуй” зэрэг нөлөөллийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан хүрч ажиллажээ.
“Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь 16 жилийн турш хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж, хүүхдэд ээлтэй орон нутгийн төлөө хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө ийнхүү дүгнэн хамтдаа тэмдэглэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ардчиллын жилүүдэд олон улсын байгууллагууд мрнголд янз бүрийн төсөл хэрэгжүүлжх явцдаа үхэр монголчуудын бүдүүлэг , шуналтай,эх оронч биш, соёлгүй, худалч, хулгайч байдлыг маш сайн анзаарсан боловч үасахыг хүсээгүй зөнд нь орхисон байдаг. Учир нь монголын ирээдүй зөвхөн монголчуудад хамаатай болохоос төсөл хэрэгжүүлэгч гадныханд түй ч хамаагүй билээ. Санааныхаа зоргоор мөөрөлдсөн үхэрнүүд хэмээх хорт хавдар монгол даяар үсэрхийлжээ.