Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэллээ

2022 оны 05 сарын 26

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд болно.

2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод доорх салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.

 

  • Мал аж ахуй
  • Газар тариалан
  • Ойн аж ахуй
  • Ан агнуур
  • Загас барилт

Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top