Монголчууд эцгийн эрхт ёсыг сайн мэднэ. Саяхныг хүртэл эмэгтэй хүн хүүхэд гаргах бас өсгөх үүрэгтэй гэж үздэг байсан. Өнөөгийн залуучууд бидний үеийнхээс өөр. Тэд телевизээр эр хүн хог асгах ёстой, угаалга хийх, гэр цэвэрлэхэд яагаад болохгүй гэж хэмээн ярина. Харин өмнөх үеийн эрчүүд ингэж яривал ичгүүртэй санагдана.
Судалгаагаар удирдах албан тушаалтны 20 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа боловч бүтээмжит салбаруудыг эмэгтэйчүүд авч явна. Эмэгтэйчүүд удирдлагад гарах нь нэмэгдэж байна. Энэ хандлага дэлхий дахинд тэр тусмаа өндөр хөгжилтэй орнуудад эрчимжиж байгаа.
Монголчууд ямаа туйлаад янгиа эвддэггүй, янтгар хатан төр барьдаггүй гэж ярьдаг байсан.
Гэтэл өнөөдөр нийгмийн хөгжлийн хамгийн чухал, том салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын 70 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Цаашдаа ч энэ тоо өсөх магадлалтай. Оросын оюутнууд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгаагаар эмэгтэй захиралтай компанийн ажилчдын сэтгэл ханамж эрэгтэй захиралтай компанийнхаас 30 хувь өндөр байдаг. Ихэнх эмэгтэй захирал ажилчдын өмнө албан ёсоор хүлээдэггүй халамж үзүүлдэг гэнэ. Жишээ нь, эрэгтэй захирлууд ажилчдын ар гэрт гарсан асуудлыг сонсохыг хүсдэггүй бол эмэгтэй захирлууд асууж мэдээд зогсохгүй, асуудлыг шийдэхэд оролцох дуртай байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй эхнэр, хүүхэддээ гар хүрдэг эрэгтэйчүүдийг зарим хуулиас чанга хашраадаг гэнэ.
Жишээ нь, нэг эмэгтэй захирал эхнэртээ гар хүрсэн ажилтнаа архи уусанд буруутгаж хамгаалагчаараа нэвширтэл зодуулчихаад “Эхнэрээ хайрладаг бол чамайг нэг удаа өршөөх байсан юм” гэсэн сануулга өгсөн байдаг. Манай хошин урлагийн эрэгтэй жүжигчид эмэгтэй дүр бүтээхдээ гарамгай. Энэ нь эрчүүд эр шинжээ алдаж байгааг харуулдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд эмэгтэй даргад олширсонтой холбоотойгоор чадваргүй эрчүүд дарга хов зөөх нь нэмэгдэж байгаа аж. Харин эмэгтэй дарга нар ажлаа ховоор биш гараар явуулдаг учраас “Эр юм байж битгий хов яриад бай” гэдэг болсон аж. Эрчүүд ээ, нэгэнт хүүхэд гаргаж чадахгүйгээс хойш олигтой амьдрахын тулд эмэгтэйчүүдийн эринд амьдрах бэлтгэлээ базаасан дээр шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Уг нь эр ядравч эмийн дээр, тураг ядравч уулын дээр л байдагсан. Одоо ч юу л болоод байна даа.
Харин ч эмэгтэй дарга нар жинхэнэ ховоор ажлаа явуулдаг. Бүх юманд оролцож атаархаж жөтөөрхөж явдаг үнэн бодит амьдрал дээр
Юу бичиж байгаагаа мэдэж байгаа юм болов уу. Ажилчнаа хамгаалагчаараа зодуулдаг гэнэ үү. Эмэгтэй дарга нар ажилтныхаа гэр бүлийн асуудалд оролцох нь зөв үү. Жендэр биш харин зэрлэг феминизм дэндлээ.
Цаг үеэ дагаад одоо залуучуудын ухамсар үнэхээрийн сайн байгаа шүү. Манийн үеийн юмнууд л уламжлалт зангаараа эр хүнээр хог хаяуулдаггүй хийморь лүндаа нь доройтно ,эр хүн гэдэг чинь богд дүнжин гарав ч гэх шиг элийрч балайраад л .Эр нөхрөө тогтоох арга нь кккк