Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/73, А/79 дүгээр тушаалын дагуу эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний зориулалтын бус хуванцар савны хор холбогдлыг сурталчлан таниулах, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2019-1” стандарт, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019” стандартын хэрэгжилтийг хангуулах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчиллын шалгалтад хамруулах мэдээллийг өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг худалдааны 85, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 75 нийт 160 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )