
Хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар Нийтийн тээврийн газарт хүлээлгэн өгчээ. Одоогоор аль чиглэлд, хэзээнээс явуулах төлөвлөгөөг гаргаагүй байгаа аж.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Нийтдээ 10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг 8-р сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн" гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Автобусаа,бас замаа сайжруулаарай хотын дарга аа
Урд нь явж байсан 2 давхар автобуснууд хаашаа алга болсон бэ??
Зам муу, жолооч хариуцлаггүй, цаг нь болоогүй байна, удахгүй монгол минь хүчирхэг болно гэж найдаж байна
2 давхар автобус явах стандартын зам монголд байхгүй. Ирүүлсэн газарлуу нь буцаа. Хэрэв үйлчилгээнд явуулбал хөмөрч унах эрсдалтэй гэдгийг урьдчилан санууллаа. Хүмүүсийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж болохгүйг аххааруулъя.