О.Батбаяр: Хүүхдүүдийн дунд томуугийн RSV, H1, N1 вирус эргэлтэд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28

Урин дулаан цаг ирсэн ч ханиад томуугийн тархалт идэвхжиж, эмнэлгүүд ачаалалтай байгаа билээ. Том хүн хүүхэд гэлтгүй томуугийн вирусээр өвчилж, бага насны хүүхэд хатгаа болох эрсдэл өндөр байна. Тиймээс ханиад, коронавирусний аль нь болохыг ялгахгүй, эргэлзэх тохиолдол гарсаар байгаа тул УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай холбогдож дараах мэдээллийг авлаа.


Тэрбээр "Манайд коронавирусний ВА-2 гэдэг хувилбар давамгайлж байгаа. Бусад улс орнуудад ВА-2,ВА-3 хувилбарууд давамшайлж байгаа. Коронавирус бол бүр мөсөн устаж үгүй болохгүй. Бидний амьдралд байсаар байх болно. Тиймээс коронавирусний эсрэг вакцинд хамрагдах ёстой. Вакцины үйлчлэл бол 3-4 сарын дараа суларч эхэлдэг. Өмнө нь уг вирусээр өвчилсөн хүн дахин өвдөх магадлалтай. Зовиур нь амьсгалын замын дээд хэсгийг барьж, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих гэх мэт нийтлэг шинж тэмдэг илэрч байна.

Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн RSV, H1, N1 вирус эргэлтэд байна. Томуу бол томуу төст өвчнөөс илүү хурдан хүндэрдэг. Яг одоо бага насны хүүхдүүдийн дунд томуугийн вирус тархаж байгаа нь асуудал дагуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(202.21.107.115) 2022 оны 05 сарын 30

Хэзээний юм яриадч байнаа ??

0  |  0
Top