Сумын иргэдийг гамшгаас хамгаалах сургалт хамруулж байна

2022 оны 05 сарын 28

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж байна.

Тодруулбал, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын хүүхдүүдэд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон амьд гарах арга ухаан” сэдвээр мэдлэг олгох хичээлийг заалаа. Тус сургалтад 450 гаруй хүүхэд хамрагдсан юм.

“Мэдлэг түгээе” зорилтын хүрээнд зохион байгууллагдаж байгаа гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт өнөөдөр ард иргэдэд зориулсан сургалтаар үргэлжилнэ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 9 багтай, үүнээс хоёр баг нь тосгоны статустай. 7300 орчим өрхөд 25600 гаруй хүн ам оршин сууж, хөдөлмөрлөдөг. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумын хүн амын тоогоороо нэгт ордог. Нэг хавтгай дөрвөлжин км-т 5.6 хүн ам ноогддог. Аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. 484,3 мянган га газар нутагтай. Төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн сургагч багш нар өнөөдөр тус аймгийн Алтанбулаг, Шаамар, Сайхан, Орхон, Хүдэр, Ерөө, Мандал, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын иргэдэд гамшгаас мэдлэг олгох сургалтыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 30

Сумын иргэдийг гамшгаас хамгаалахад биш сумаа хөгжүүлэх сургалтанд хамруулах байсан юм шүү үхэрнүүд ээ?

0  |  0
Top