Энхийг сахиулагчдаас хоёр гавьяат төрлөө

2022 оны 05 сарын 30

Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 жилийн хугацаанд  20 гаруй мянган алба хаагчаас хоёрхон гавьяат төрөн гарсан нь хоёулаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид юм.

Тодруулбал, Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь 2018 онд аврагчаас төрсөн анхны гавьяат бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат нь 2019 онд аврагчдын дундаас төрөн гарсан хоёрдахь гавьяат болж байсан билээ.

Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь 2014-2015 онд НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны IV ээлжээр буудагчаар үүрэг гүйцэтгэж байсан бол ахмад Х.Мөнхбат нь 2005 онд Иракийн Эрх чөлөө ажиллагааны Монголын багийн IV ээлжээр тасгийн пулмётчны үүргийг, 2007 онд НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийн III ээлжинд мөн тасгийн пулмётчны үүргийг гүйцэтгэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top