БЗД-ийн IV хорооны Засаг дарга Б.Бадамгаравыг ажилд нь үлдээжээ

2022 оны 05 сарын 30

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Б.Бадамгаравын хэвлэлд ярилцлага өгөх үеийн хар бичлэг өнгөрсөн сард цацагдаж, багагүй шуугиан тарьсан. Болсон явдлын дараа тэрээр буруу зөрүү ярьж, алдаа гаргалаа хэмээн өөрийгөө буруутган, ажлаа өгөх хүсэлтээ дүүргийн Засаг даргад илэрхийлсэн байдаг. Харин дүүргийн урирдлагууд түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангажээ.


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх саяхны өдрүүдэд Б.Бадамгаравын удирддаг 4-р хороонд ажиллажээ.   

Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай. Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна.

Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн чухал нь 4-р хороо нь сургуулийн өмнөх насны 985 хүүхэдтэй. 100 хувь эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв нь жилдээ 21 мянга гаруй иргэнд хүрч ажилладаг. Ачаалал ихтэй ажиллахаас гадна эмч ажилчдын ажиллах орчин хүнд гэдгийг хэллээ.

Энэ мэтчилэн хороонд тулгамдаж буй асуудлыг уулзалтад оролцсон төлөөллүүд хэллээ. Зарим асуудлыг дүүрэг орон нутаг бие даан шийдвэрлэх боломжгүй. Харин боломжтой ажлуудаа үе шаттай шийдвэрлэж ажиллах болно. Хамгийн чухал нь иргэд дүүрэг орон нутаг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой гэж Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
52(66.181.180.71) 2022 оны 05 сарын 30

Одоо үед хороон дарга хийх гэж үхэлддэг болсон нь мөнгө тэнд байна. Мөнгө хаана байна тэнд МАН-ы цүнхчид көбсчид

0  |  0
Top