Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд дүүргийн 10 дугаар хорооноос хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээр ном гаргалаа. Хүүхдүүдийн дунд “Манай дүүрэг, Миний хороо 30 нас хүрлээ” эссе бичлэгийн уралдаан, шүлэг, гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдээ тодруулсан байна.
Тус номын нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцож нийт оролцсон хүүхэд, багачуудад талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )