Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс “Хүүхдийн инээмсэглэл-2022” арга хэмжээг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Инноваци хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга н.Мянганбуу, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, боди арт, амтат зайрмаг зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн тоглоом дээр үнэ төлбөргүй тоглуулж, Нийгмийн халамжийн үйлчилгээг сурталчлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулга хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )