Төрийн ордны цэцэрлэгт “Хүүхдийн баяр”-ын өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн ордны хойд талд байрлах модот цэцэрлэгийг ард иргэдэд нээлттэй болгох санаачлагыг гаргаж, холбогдох хүмүүст үүрэг өгсөн.

Энэ санаачилгыг Дэвшилтэт Социал демократ клуб дэмжин “Хүүхдийн баяр” өдөрлөгийг тус цэцэрлэгт зохион байгуулах гэж байна. Өдөрлөг маргааш буюу зургадугаар сарын 1-ний 13.00 цагт эхлэнэ. Хүүхдийн жүжиг, хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэг гээд сонирхолтой, хөгжилтэй олон арга хэмжээ баярын хөтөлбөрт багтсан. Хүүхэд багачууд, аав ээж та бүхнийг “Хүүхдийн баяр” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top