ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа.
Тус газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мөст сум дахь Улсын нөөцийн цэгүүдэд тус тус ажиллаж, үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд төрөөс баримталж байгаа бодлого, хөтөлбөр болон алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )