Z MIC | Багш нар загнахыг урьтал болгохгүйгээр ярилцдаг байгаасай

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн талаар тэдний төлөөлөл болгож, 11-р ангийн сурагч н.Цацралтай ярилцлаа.

Одоо "Томуужин алтернатив" сургуульд шилжин орж, сэтгэл ханамж дүүрэн суралцаж байгаа тэрбээр дунд сургуульд байхдаа тохиолдож байсан "муухай" дурсамжаа хуваалцсан юм.

Бид энэхүү яриагаар монголын "ирээдүй"-г бэлтгэж буй багш нарыг буруутгахыг хүссэнгүй. Харин сурагчид багш нараасаа юу хүсдэг талаар тэдний дуу хоолойг хүргэхийг зорилоо.

ВИДЕО ҮЗЭХ: 

 
Тэрбээр "Ойлгохгүй байгаа хичээлээ багшаасаа асуухаас айх үе байдаг. "Багшаа үүнийг ойлгохгүй байна гээд асуухаар ийм амархан зүйл ойлгохгүй гээд л загнадаг байсан. Бага ангид байхад тоогоо ойлгохгүй болохоор багш нар шууд дэвтрийг маань нүүр рүү шидэж байсан юм. Ийм үйлдэл гаргаснаас болоод багш нартайгаа нээлттэй харилцахаас айдаг байлаа. Ойлгоогүй хичээлээ  хүртэл багш нараас асуухаас айдаг болсон. Тэгэхээр багш нарыг очоод ярилцахад сайн сонсогч нь болж өгдөг байгаасай гэж хүсэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top