Сингапурт болж буй "Asia-Tech x Singapore 2022" технологийн үзэсгэлэнд "Эрхэт Монгол" группийн медиа салбарын удирдлагууд болох ТВ8 телевизийн Ерөнхий найруулагч Э.Баярбат, Контент хөгжүүлэлтийн албаны дарга Б.Түвшинсанаа, Инженер, техникийн албаны дарга Б.Ганбат нар оролцож байна.
Энэхүү технологийн үзэсгэлэн нь нийгэм, дижитал эдийн засагтай огтлолцдог Азийн тэргүүлэх технологийн арга хэмжээ бөгөөд "Эрхэт Монгол" медиа групп телевизийн салбарын сүүлийн үеийн технологиудтай танилцаж, хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж байна.
Сингапурыг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй дижитал эдийн засагт хүрэх гарц, дэлхий-азийн зангилаа гэж үздэг.
"Asia-Tech x Singapore" технологийн үзэсгэлэнгийн үеэр бизнес, технологи, Засгийн газрын удирдлагуудын түвшинд хамтын ажиллагаа, яриа өрнүүлдэг бөгөөд оролцогчдод зориулсан сүлжээ бий болгож, хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлага, сорилт, боломжуудын импульс дээр ажиллах давуу талыг бий болгож өгдөг юм.
Сэтгэгдэл ( 0 )