Мэдлэг бол хүнийг юугаар ч дутаалгүй дундаж амьдруулж чадна. Харин хичээл зүтгэл таныг тансаг амьдруулна. Хэрвээ дан ганц авьяас чадвар хангалттай байсан бол Билл Гатес биш, Паул Аллен илүү баян байх байсан. Хэрвээ дан ганц ухаантай байгаад болдог бол Стив Жовс биш Стив Вознаик технолгийн хувьсал авчрах байсан. Хэрвээ дан ганц мэдлэг хангалттай бол Элон Маск биш Харрис Фрикер дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болох байсан. Тэд юугаараа онцлог вэ гэвэл.Тэдэнд боловсролын зэрэг биш мөрөөдөл байсан. Мөн тэд тууштай, шинийг санаачлагч, хичээл зүтгэлтэй, мөн маш өндөр мэдрэмжтэй, бизнезийн авьяастай ухаалаг хүмүүс юм.
Өнгөрсөнд ч, одоо ч ярьдаг. Онц сурлагатай хүүхдүүд багш, эмч, эрдэмтэд болж харин муу сурдаг ч багаасаа хахир хатуу зүйлс үзэж өссөн хүүхдүүд дундаас чинээлэг хүмүүс төрөх нь илүү байдаг.
Гадаадад гэлтэйгүй Монголд ч улаан дипломтой төгсөж боловсролын олон зэрэгтэй ч дундаж амьдралаар амьдарч буй хэдэн мянган хүмүүс бий. Энэ нь нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран тухайн хүний хичээл зүтгэж, мэдрэмж, сэтгэлгээнээс шалтгаалж байгаа хэрэг. Спортод мөн адил энэ байдал харагддаг. Майкл Жордан, Лионель Месси, Тайгир Вүүдс шиг төрөлхийн авьяаслаг нэгэн биш ч гэсэн хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч, дайчин, чадна гэсэн сэтгэлгээтэй байвал тэдний хэмжээнд үнэлэгдэж болно гэдгийг Кобигийн менталите харуулдаг.
Ядуу болж төрсөн чинь чиний буруу биш. Харин ядуу чигээрээ үхвэл чиний буруу гэж үг бий. Чамд нэг хувийн авьяас чадвар байгаа бол түүнийгээ 99 хувийн хичээл зүтгэлээр нөхөх хэрэгтэй. Мэдлэг бол хэрэгсэл ашиглаж чадахгүй бол юунд ч хүрэхгүй. Тиймээс өвдөг чинь халцартал сөхөрсөн ч өнөөдөртөө амьдрахгүйн тулд маргаашийг бий болгохын тулд босоод зүтгэх хэрэгтэй.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )