“Мисс монголиа 2022” тэмцээний шилдэг 15 оролцогч “City tour” хотын аялалд хамрагдаж, Улаанбаатар бичиглэл бүхий хөшөө, Зайсан толгойд сурталчилгааны зураг авахуулж, хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа.
Оролцогчид энэ үеэр тухайн орчин, нөхцөлд дасан зохицож, түүхэн дурсгалт газрын онцлогийг харуулсан зураг авалт хийсэн нь тэмцээний шалгаруулалтын нэг байсан юм.
“Мисс Монголиа” тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Хэнтий Булган аймаг, Эрдэнэт, Дархан хотоос 11 гоо бүсгүй, Улаанбаатар хотоос 4 гоо бүсгүй финалын шатанд шалгаран оролцож байна. Бүтэн сарын турш авьяас чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдсөн оролцогчдоос Үндэсний ялагч энэ сарын 4-ний өдөр тодорч титмийн эзэн болно.
Титмийн эзэн 11 сард Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах дэлхийн топ гурван тэмцээний нэг болох "Мисс Интернэйшнл 2022" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүндтэй үүргийг хүлээн авах болно.
Сэтгэгдэл ( 2 )
Түлээнүүдийг өвөл лам нартай нийлүүлээд цас цэвэрлүүлнээ.
шал царай муутай юмнууд сайхан монгол охин нэг ч алга