ЧИНГЭЛТЭЙ: “Цахимаар шийдье” тоон гарын үсэгжүүлэх аян үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар эцэслэн баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор тусгагдсан. Үүний дагуу Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажил эхэлсэн билээ.

“Цахимаар шийдье” аяныг 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 30-ны хооронд өрнөх аян өнөөдөр Чингэлтэй дүүргийн Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд явагдлаа.

Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсгийг эзэмшиж болох бөгөөд 5 жилийн хугацаатайгаар үнэгүй олгогдоно.

Иргэд та бүхэн харьяалал харгалзахгүй өөрт ойр байрлах хорооны улсын бүртгэгчид өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очиж тоон гарын үсгээ аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top