Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхдийн номын өргөөний “Ботгохон” салбар номын сангийн үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж албан ёсоор эхлүүллээ.
Нээлтийн ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Идэрцагаан, “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны засаг дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Ботгохон” салбар номын сан нь хүүхэд багачуудад ном соёлын үйлчилгээг долоо хоногийн даваа-баасан гаригт 09.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Сэтгэгдэл ( 0 )