Профессор С.Цолмонг Японы Элчин сайдын өргөмжлөлөөр шагналаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки өнгөрөгч даваа гарагт /2022.05.31/ ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор, профессор С.Цолмонг өөрийн өргөмжлөлөөр шагналаа.

С.Цолмон нь Залуу монголч эрдэмтдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулсан ба түүний гадаад шавь нараас 6 хүн докторын зэргээ амжилттай хамгаалж, Японы Токиогийн Гадаад судлалын их сургууль, Ямагатагийн их сургууль, Хоншюгийн их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуульд багшилж байна.

Тандаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.25.45) 2022 оны 06 сарын 03

Бэлтгэгдсэн монголч эрдэмтэд гэдэг нь муудсан маханд цогцос хадгалах бодис холихыг санаачлагч виз нь дуусгавар болсон гадны авилгачид битгий байгаасай гэх үү дээ.

0  |  0
Top