Автобусны дээвэр тог дамждаггүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн. Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон аж. Гэтэл тролэйбусны шугамд тулж, уг автобусанд явж байгаа зорчигчид цахилгаанд цохиулах өндөр эрсдэлтэй болсон талаар иргэд шүүмжилж байна.

Тэгвэл хоёр давхар автобусны өндөр 4.18 метр харин тролэйбусны шугамын өндөр 5,05 метр өндөрт байх ёстой аж. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан байна. Тиймээс зөрчлийг арилгах ажил эхэлсэн талаар нийслэлээс мэдэгдэж байна. Мөн автобусны дээвэр тог дамждаггүй гэх тайлбарыг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.62) 2022 оны 06 сарын 03

Гүйээ тэгээд шүргээд явж болно гэсэн үг юм уу ойлгох ч юм алга

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 02

Ядаж эхлээд ийм юмаа шалгадгүй юмуу тог дамжидгүй гэнэ шүү ...

0  |  0
Бат(37.167.95.49) 2022 оны 06 сарын 02

Үнэн үү туршилтын туулай болмооргүй бна шүү

0  |  0
Top