Иргэдэд аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох сургалтад боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 03-05 ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн иж бүрэн сургууль Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын хүрээнд бага зардлаар илүү олон хүнд мэдлэг түгээх зорилт тавин, иргэд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулснаараа онцлог юм.

 

 

Тодруулбал, ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн сургагч багш нар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аливаа гамшиг ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг олгох сургалтыг Сэлэнгэ аймгийн 17 сум, таван тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ард иргэдэд зохион байгуулж, нийтдээ 8742 иргэнийг хамруулсан юм.

 

 

Түүнчлэн бүх шатны Засаг дарга, аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежментын мэдлэг, хариу арга хэмжээний арга зүй” академик сургалтад танхимаар 178, цахимаар 426 хүн хамрагдлаа. Иж бүрэн сургуулийн хоёрдугаар үе штабын дадлага сургуулиар эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top