Чингэлтэй дүүргээс 2021 онд хугацаат цэргийн албанд татагдан алба хааж байгаа 18 дугаар хорооны иргэн Э.Энхманлайгийн ар гэрт өнөөдөр 5 ханатай иж бүрэн өргөө цагаа гэрийг хүлээлгэн өглөө.
Тус ажлыг Батлан хамгаалахын сайд болон нийслэлийн Засаг даргын 2022 хамтран ажиллах санамж бичгийн дагуу хугацаат цэргийн албанд татагдсан дайчдыг хоёргүй сэтгэлээр алба хаах нөхцөл боложийг хангах хүрээнд нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицеруудын санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Мөнхжаргал, нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд, 18 дугаар хорооны Засаг дарга, түүний ажлын албаны бүрэлдэхүүн албан хаагчийн ар гэрт өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн удирдлагатай харилцан ажиллагааг зохион байгуулж хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч Э.Энхманлайтай цахимаар холбогдон нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын удирдлагын зүгээс ар гэртэй санаа зоволгүй хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж ирэхийг хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )