Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Туул" голын эрэг дагуу, зарим газрын тогтоол ус, бассейнд иргэд, олон нийт, ялангуяа хүүхдүүд голын усанд орох, сэлэх, тоглож, наадах үед усанд живэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол бүртгэгдэж байна.
Усанд живэх нь 1-4 насны хүүхдүүдийн дунд гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын шалтгааны тэргүүн байр, 14 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хоёрдугаар байранд ордог.
Сэлж чаддаггүй хүүхэд усанд ердөө 20-60 секундын дотор живдэг тул ямар тусламж үзүүлэх ёстой ЗӨВЛӨМЖИЙГ хүргэе.
Болзошгүй эрсдлээс сэргийлж, анхаарал, халамжаа дээшлүүлэх, бусдадаа аюулгүйн зөвлөмж түгээхийг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )