Ослын үед химийн бодис алдагдсан нөхцөлд аврах ажиллагаа явууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 05

Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан үйлдвэрлэлийн ослын нурангиас аврах ажиллагаа зохион байгуулах, төмөр замын ослын үед химийн бодис алдагдсан нөхцөлд аврах ажиллагаа явуулах гэсэн 2 төрлийн үзүүлэх дадлага сургууль явагдлаа.

 

 

Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 200 гаруй албан хаагч оролцсон юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалгаалан дэлхий нийтэд гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа учир Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод газар хөдлөлтийн нурангиас аврах, хор уршгийг арилгах дуурайлган үзүүлэх дадлага сургууль заавал багтдаг.

Тэгвэл энэ удаагийн иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн төрөлд бүс нутгийн онцлогт тохируулан төмөр замын ослын үед аврах,  сэргээн босгох дадлага сургуулийг тусгаснаараа онцлогтой байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.45) 2022 оны 06 сарын 06

Махаар дамжиж химийн бодис алдагдсан осол гарлаа. Монголчуудаа яаж аврах гэж байгааг асууя.

0  |  0
Top