Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг өнөөдрөөс /2022.06.06/ орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
Зээл олгох салбар:
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ
№ |
Ангилал* |
Ажилчдын тоо |
Зээл олгох хэлбэр |
Борлуулалтын орлого /төгрөг/ |
Зээлийн хэмжээ /төгрөг/ |
|
доод |
Дээд |
|||||
1 |
Бичил |
1-9 |
Сангаас шууд олгоно |
0-100 сая хүртэл |
20,000,000 |
100,000,000 |
100-200 сая хүртэл |
20,000,000 |
200,000,000 |
||||
200 саяас дээш |
20,000,000 |
300,000,000 |
||||
2* |
Жижиг |
10-49 |
Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл” |
300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл |
20,000,000 |
800,000,000 |
Дунд |
50-199 |
1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл |
Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо https://burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэтгэгдэл ( 0 )