ОЛОН ӨНГӨ: Алхангаа тамхи татахаа болих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Хэн нэгнийг тамхи татахыг эсэргүүцэж буй юм биш. Гэхдээ алхангаа тамхи татахаа болиосой хэмээн хамгийн ихээр хүсдэг. Цар тахлын өдрүүдэд масктай учраас ил байдлаар тамхи татах хүмүүс байхгүй байлаа. Гэтэл халдвар буурч, иргэд маскгүй явдаг болсноор ил тамхи татах хүмүүсийг хаанаас ч олж харах боломжтой болсон юм. Бүр тав алхаад л урд хэн нэгэн алхангаа тамхи татаж буйтай таарах нь сонин. Тамхи татахад зориулсан олон цэг бий. Бүр зориулалтын хэсгийг ч олноор барьсан байдаг.

Тухайлбал, зарим үйлчилгээний газрууд дотроо тамхи татах өрөөтэй. Барилгуудын гадна талбайн нэг хэсэгт тамхи татахад зориулсан хогийн сав, сандал, жижиг байгууламж ч бий. Энэ бол бусдын хэрэгцээнд зориулан бий болсон зүйл. Тамхи татахдаа ч бусдад бүү төвөг болоосой гэх нэг төрлийн соёл бол тамхины цэг. Гэтэл хэнэгч үгүй алхангаа тамхи татаж буй үзэгдэл бол гарцаагүй бүдүүлэг, соёлгүй үйлдэл.

Бүр хүүхдийнхээ хажууд тамхи татахдаа хүүхдээ хордуулахгүйн тулд ард нь алхангаа татаж буй хүмүүстээ удаа дараа таарав. Өөрийнх нь хүүхэд хордохгүй л бол бусдын хүүхэд хордох эсэх нь хамаагүй бололтой. Бүр хурдан алхаж, түрүүлж гүйцэж урд нь гарахгүй л бол тамхины утаа хоолой аргаана. Ард нь хэн нэгэн ханиалгасан ч тоож буй зүйл алга. Зарим нь бүр хүүхэдтэйгээ хамт алхангаа тамхи татна. Тамхины цэгээ ч зориулалтаар нь ашигладаггүй хүмүүст соёлын талаар ярихаас урьтаж, хандлагын талаар ярих хэрэгтэй бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(139.5.216.11) 2022 оны 06 сарын 08

Ард нь хүүхэдтэй хүн явж бхад суунаглуулаад хэнэгч үгүй татаад яваад бдаг юм.тэр электрон тамхи ч гсн дотор муухайрам үнэртэйн б.алээшдээ

0  |  0
Top