Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй шалгуулагчид Олон улсын шалгалтын дүн, оноогоо ЭЕШ-ын дүн, оноотой дүйцүүлэх боломжтой болсон билээ. Тэгвэл оноо дүйцүүлэх шалгуулагчид хүсэлтээ ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн цахим хаягаар хүргүүлэх ёстой аж.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-наас эхэлнэ. Тиймээс нөгөөдөр буюу зургаадугаар сарын 9-нд оноо дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа дуусах юм.
ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХДЭЭ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
- Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
- Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )