Сүлд хийморь доройтсоныг хэрхэн МЭДЭХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Хүний сүлд хийморь нь олон зүйлээс хамаарч доройтдог байна. Хийморь сүлд доройтсон эсэхийг яаж мэдэх вэ. Хэрхэн засах вэ?


 

  • Сэтгэл санаа гуниж гутрах
  • Ажил үйлс бүтэмжгүй болох
  • Гадны муу нөлөөнд амархан автах
  • Элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг нь танд тохиолдож байвал сүлд хийморь доройтсоныг илтгэдэг байна.

 

Хийморь доройтох нь юунаас шалтгаалдаг вэ?

 

  • Үдэш, шөнөөр сэлгүүцэн хэсэх
  • Шалиг завхай явдалд автах
  • Хэл ам, хэрүүл тэмцэл хийх
  • Хов жив ярих

 

Хийморь сүлдээ хэрхэн бадраах вэ?

 

  • Хийморь сүлд бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл аж. Та аль чадлаараа сайхан сэтгэлтэй байж, бусдад сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч, сүлд дээшилдэг байна.
  • Мөн хийморийн сан уншуулж, хийморийн дарцаг хатгадаг зан үйл бий.

 

Хийморь бадарснаар хүний амин хий тогтворждог. Хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байх, түвшин амьдрахад маш чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.47.25) 2024 оны 11 сарын 01

ГАДНЫХАНТАЙ НИЙЛСЭН ЛУЙВАРЧДЫН БАЛГААР МОНГОЛ ГЭЖ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ХИЙМОРЬ БАЙХГУЙ БОЛЖЭЭ

4  |  1
Top