Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөлтийн хоёр дах уулзалт Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Тус уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эрик Келли нараар ахлуулсан хоёр улсын ажлын хэсгийнхэн оролцсон юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )