Монгол Улсын хүн амын тоог нийт газар нутгийн хэмжээтэй нь харьцуулаад үзвэл нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл бид ийм өргөн уудам нутагтай атлаа хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо шахцалдан амьдарч байгаагийн учир юунд байна вэ.
Энэ асуултын хариу маш тодорхой. Хүмүүс хөгжил л дагаж байна. Ажлын байр бараадаж байна. Амьжиргаагаа залгуулах эх үүсвэртэй газар руу тэмүүлж байна. Сурч боловсрохыг зорьж байна. Түүнээс өөрийг хэн ч хүсээгүй. Төрж өссөн нутаг орноо орхиод нийслэлд амьрахаар ирж байгаа иргэдийн гол зорилго нь ердөө энэ.
Тэгвэл тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан, ажлын байр, суралцах сургуулийг хөдөө орон нутагт хөгжүүлээд өгвөл нийслэл рүү нүүдэллэх иргэдийн цуваа саарах нь ойлгомжтой. Тиймээс төвлөрлийг сааруулъя гэвэл хөдөө рүү хөрөнгө оруулах л хэрэгтэй.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Ажиглаад байхад ажлаасаа зайлуулагдсан дарганцарууд,сонгуульд ялагдсан намчингууд ,малаа барсан малчид ,ямар нэг байдлаар нутагтаа байх нэр нүүргүй болсон этгээдүүд,хамгийн арчаагүй залхуу завшаан хайгчид нь хот руу орж ирдэг ш дээ.Арай илүү арчаатай нь нутагтаа амьдрах аргаа хайдаг юм билээ.
Хөдөөнөөс хотруу ордог хүмүүсийн ихэнхи нь мал маллаж чадахгүй,залхуу шөнөжин мөрийтэй тоглоод өдөржин унтдаг бас дээр нь архины сонирхолтой арчаагүй мөртөө том том ярьж бардамнаад хотруу орж ирээд гөлөг болдог,эхнэр хүүхдүүд нь хэлмэгддэг.Хотод хогийн гарууд мундах биш архируу татан оруулж гэр бүлийн хүчирхийллийн зам эхэлдэг.Ер нь ухаан санааны хувьд сулавтар,сэтгэх чадвар нооль ийм хүмүүс хотруу ирдэг.Оношийг зөв тавих хэрэгтэй