БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
Үүнд:
Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам
Сэтгэгдэл ( 1 )
цементийнхээ үнийг буулгаачээ, гадаадаас хямд цемент оруулахад саад бүү хийгээч, тэгж байж бүтээн байгуулалт урагшлана, үнэ хямдрана шүү дээ.