“Эмээлт” дэх мах, махан бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, нийлүүлэлтийн асуудал нийгмийн халуун сэдэв болж төрийн өндөрлөгүүдийн чихнээс хонх уяад удлаа. Энэ хэвээр байвал иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж буй. Тэгвэл Засгийн газар өчигдөр мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Эндээс дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг энэ оныг дуустал түр зогсоолоо.
Түүнчлэн дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттай нийслэл хотоос гаргахыг Хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав. Нийслэл рүү орж ирж байгаа махны чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарах, “Эмээлт”-д үүссэн нөхцөл байдалд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Шадар сайдын мэдээлснээр бол дулааны аргаар мах боловсруулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, цаашид тусгай зөвшөөрлийг цуцалж шалгана. Хариуцлага алдсан Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-ны тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэв.
Мах, махан бүтээгдэхүүнийг тойрсон элдэв асуудал ингэсхийгээд намжиж байна уу гэвэл үгүй юм. Учир нь Засгийн газрын шийдвэрийг гал унтрааж буй үйлдэл, жараахайнуудыг шийтгээд өнгөрлөө гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна. Иймд энэ асуудлын эцсийг нь хүртэл явна. Тэр бүү хэл жагсаал цуглаан хийх, шударга шийдвэр гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэх иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл цөөнгүй байна.
Тэдний хэлж буйгаар мэргэжлийн хяналтын байцаагч нар, мах, махан бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл олгодог ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдээр тогтохгүй том сүлжээ энэ салбарт байдаг гэнэ. Тэр бүү хэл “Сайдын бизнес рүү орохгүй” гээд хэн ч халдаж зүрхлэхгүй явж ирсэн гэх явган яриа байдаг юм байна. Энэ нь тус салбарын үе үеийн сайд нартай холбоотой мөнхийн сэдэв байсаар иржээ.
Тухайлбал, Байгаль орчны сайдаар ажиллаж байсан нэгэн эрхмийн нэр холбогдсон махны тусгай зөвшөөрлийн асуудал 2020 оны үед сөхөгдөөд гэрлийн хурдаар намжиж байж. Өнөөдрийн сэдэв болоод буй мах, махан бүтээгдэхүүнийг тойрсон элдэв асуудалд төрийн тэргүүн байсан хүний төрсөн эгчийн компани холбоотой гэсэн мэдээллүүд цацагдсан. Түүгээр зогсохгүй өнөөгийн төрийн өндөрлөгүүдийн нэгтэй холбоотой асуудал бий. Удахгүй зарлана гэж мэдээллийн зарим эх сурвалж онцлон тэмдэглээд буй.
Энэ бүхнээс үзэхэд олны үг ортой гэгчээр засгийн шийдвэр жараахайнуудыг шийтгээд өнгөрлөө гэдэгт итгэхээс аргагүй. Дээр нь ҮАБЗ ус балгасан мэт чимээгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.
Хэдийгээр мөсөн уулын хормой бэлийг хөндөөд орхиж байгаа ч мах, махан бүтээгдэхүүний эргэн тойронд хариуцлагын тухай яригдсан нь сайн талтай. Нөгөө талаас хэдэн давхар хяналт, шалгалтын шат дамжлага үүсэх нь махны үнийг хөөрөгдөж, тэр нь иргэдийн амьдралд хүнд тусах нь дамжиггүй. Махны тусгай зөвшөөрөл наймаалцдаг “сүлжээ” төрийн байгууллагууд дотор үүрлэсэн нь зүсээ хувиргаж газар авах ч юм бил үү, хэн мэдлээ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний хэдэн давхар хяналт шалгалт, цаашлаад баглаа боодол, битүүмжилж пакетлах гэхчлэн тэдгээр эрхийг олгохтой зэрэгцэн дахин нугалаа үүсч, гажуудал нүүрлэхгүй гэх баталгаа алга.
Эцэст нь махны асуудлаар жараахайнуудыг шийтгээд өнгөрлөө хэмээн иргэд халаглаж байгаа ч ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийг хэзээ ам нээх бол гэсэн хүлээлт байна. Засгийн газар “Эмээлт”-ийн мах бэлтгэлийн асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитай танилцсан юм. Үүнийг нь иргэд, олон нийт махны асуудлыг захаас нь хумиж нягтлахаар судлаад эхэллээ хэмээн тааварлаж, зарим нь нийгмийн сүлжээнд ярьж, бичиж эхэлжээ. Хэрэв энэ үнэн бол Төрийн тэргүүн махны салбарт үүрлэсэн “Том тул”-ыг илрүүлж, ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Mongoliin bvh salbar chigelel mash notstoi mapiin sestimd tsahiragdag holbogdodog gedeg ni mash todorhoi bolson.Hil gaalias avhuulaad tsetserleg surguulias avhuulaad gadna dotnii lam naraas shanaas mash ih vvseltei etsengvi turt uls gej helhed mash notstoi blson bna.Mongolchuudaa .D.Svhbaatar utei mashtai hoolnoos bolj huvisgal hiisen temtsesen uym shvv.Tvvh davtagdaj bna .Mongolchuud bid alatsaj baij turuu ard tvmenii medeldee avah bolson.2 tiishee shudarga tonuu;lchidaaraa yalgarah yalgarsan tsag irsen.Odoo bidenii vr udamuudiig Hyataduutai niilj alj bna horloj bna.ALATSAYA.BOOLCHUDAA BOSIO.
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг шүү. Ард түмэн минь тэмцэлд орцгооё. Эд нар арай дэндүү даварч байна. Сү.Батболд. улаан. Нямдорж . Багабанди. Эрдэнэ. Элбэгдорж нарыг шууд хөрөнгийг нь хураагаад буудан хорооё\n
Үхсэний нь том тул байдаг юм.Сангийн сайд,ХХААХҮ-н сайдыг олон удаа хийсэн Чүлтэмийн Улаан гэгч нэр нь улаанаас биш нүүр нь улайдаггүй,сэтгэл нь ч улайдаггүй цайчихсан нэгэн байдаг Улаан залуу эхнэрийнхээ үгнээс гарахгүй эхнэрийнхээ дүүд махны монополийг олгосонтой бүх зөрчил холбоотой Нэг их мафисаад байх юм байхгүй.Хэдэн хятад цаана нь байдаг,шалихгүй