Шадар сайд өчигдөр /2022.06.08/ мэдээлэл хийх үеэрээ баяр наадмын тухай зарим зүйлсийг тодруулж хэлсэн. Тодруулбал, орон нутгуудын баярын наадмын хуваарь, бүсийн хурдан морины уралдааны тов зэргийг тэрбээр өчигдөр дэлгэрүүлсэн билээ.
Мэдээлэлд дурдагдснаар:
Түүнчлэн улс болоод бусад аймгуудын баяр наадам зэрэг буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болох бөгөөд дээрх бүсийн наадамтай аймгуудын хувьд баяр наадмаа алинтай нь давхцуулахаа өөрсдөө шийдэж болох эрхийг Засгийн газраас өгсөн байна.
Энэ жилийн хувьд Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг 90, 91 жилийн ойн баяр наадамтай бол Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм.
Сэтгэгдэл ( 0 )