Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн ахмад настнуудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх, үндэсний уламжлалт ахуй соёлыг уламжлал болгон хадгалах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дүүргийн ахмадуудаас ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/166 дугаар захирамжаар дэмжиж, 4 дүгээр хорооны иргэн Ш.Чулуунцэцэгийн “Угийн бичиг хөтлөх арга зүй”, 12 дугаар хорооны иргэн Г.Чулуунбямбын Монгол шагайн харваачдыг бэлтгэх “Торгон мэдрэмж” төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, дэмжлэг үзүүлсэн билээ.
Монгол шагайн харваачдыг бэлтгэх “Торгон мэдрэмж” төслийн хүрээнд тус дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн байранд хүүхэд залуучуудад Монгол шагайн харвааг сургах, өвлүүлэн үлдээх, өв уламжлалаа хадгалан хамгаалах, бэлтгэл сургуулилт хийх зорилго бүхий Засаг даргын дэргэдэх “Чингэлтэй хайрхан” шагайн харвааны клубыг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Засаг даргын дэргэдэх “Чингэлтэй хайрхан” шагайн харвааны клубын нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцож, Монгол шагайн харваачдыг бэлтгэх баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, зааж сургах ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )