Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Хатанбулаг суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх танхимын болон дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.
Энэ үеэр сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн хүчтэй цасан болон шороон шуурга, малын гоц халдварт өвчин, үерийн нөхцөл байдлыг үнэлэх өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж, тохиолдсон үед шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгосон юм.
Мөн ахуйн гал түймрийг унтраах, аврах ажиллагаа зохион байгуулах, малын гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийлгэж, иргэдийг нүүн шилжих сургуульд хамрууллаа.
Сумын нутаг дэвсгэрт болон сургуулийн орчинд тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийн үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнд тулгуурлан байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, тодотгох үүрэг чиглэлээр хангасан юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )