АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нэгдсэн штабын даргыг хүлээн авч уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Вэйн В.Доныг өчигдөр /2022.06.09/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай жил бүр хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага, сургууль болон “Хангай-21” дадлага сургуулийн зохион байгуулалтын асуудлаар ярилцсан юм.

 

 

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдыг дадлага сургуульд олноор хамруулах, англи хэлний мэдлэгийг сайжруулахад түлхүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.180) 2022 оны 06 сарын 10

Ариунбуянгаас илүү монголжуу төрхтэй нөхөр байх чинь

0  |  0
Top