Монгол Улсын Засгийн газрын “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зохион байгууллаа.
Уралдаан нь өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэхэд чиглэгдсэн.
Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 600 гаруй мянган сурагчид оролцсон юм. Уралдааны үр дүнд:
Болзолт уралдаанаас шалгарсан шилдэг 30 сургууль, 30 багш, 5 Боловсрол, шинжлэх ухааны газар, 5 Биеийн тамир, спортын газар, 5 Олимпын зөвлөл, 5 Олимпын танхим шагналаа гардан авлаа.
Энэ удаагийн “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулснаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )