Баруун Европт хамгийн томоохонд тооцогддог “Ночные волки” (Шөнийн чоно) болон “Harley Davidson Russia” байкерын клубүүд өнөөдөр Монголын мото клубүүдтэй хамтран арга хэмжээнд оролцох гэж байна.
1989 онд Москва хотноо байгуулагдсан ЗХУ, ОХУ-ын хамгийн алдартай “Шөнийн чоно” клуб нь рок хамтлаг, шивээсний уран бүтээлчдийн оролцоотойгоор байкеруудын Олон улсын наадам зохион байгуулдаг. Мөн олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн болон соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж.
Энэхүү алдарт байкер, чопперууд Бямба гарагийн 13:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайд орж ирэх бол Ням гарагийн 12:00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-гийн гаднах талбайд болох ОХУ-ын өдрийн баярт хүрэлцэн ирэх аж.
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан энэ наадам энэ жил Сүхбаатарын талбайд болох юм.
Мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх аж.
Олон улсын мото фестивальд Монгол, ОХУ-ын нийт 300 гаруй мотоциклчид оролцох юм.
Сэтгэгдэл ( 12 )
Дайныг дэмжихээ боль барууныхан харж л байгаа..
HUN BHIIN TULD ,EHLEED HUN CHANARTAI BAI...
mototsiklchid dain hiigeegui ee, neonatsistuud bish, goe baina,
Түрэмгиилэгчдийг дэмжихээ болиочээ,өчнөөн хүүхэд алсаншдээ оросууд
Xамт очоод гутал шидэх хүмүүс байн уу...?
ХУЛМАС, САМГОНУУД Л ГЭНЭДЭЭ
Дайныг дэмжсэн Путиныг дэмжсэн Z үсэг хэрэглэсэн тохиолдлуудыг гаргуулж болохгүй шүү. Бусдаар бол одоо яааая гэхэв.
сайхан байна ш дээ,\n юу нь буруу байгаа юм бэ,
золбин оросуудыг хэн оруулаад байнаа
Оросууд яагаад баруун европ болчихвоо зүүн европ гэмээр юм.
Иванууд л дутаж гэнэ
Ингэснээр эдийн засаг сэргэх үү..ард иргэдийн амьдрал сайжрах уу..моторын дуу чимээ амар тайвныг авчирах уу...Хэнд юунд хэрэгтэй юм ?!?