Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнийг хамруулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцах ажиллагаа” сэдэвт уг сургалтад Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдлаа.
Сургалтаар “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, Онцгой комиссын ажиллах журам”, Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийн тухай, Орон нутгийн хамгаалалтын хуулийн талаар, дүүргийн Улаан загалмайн хорооноос Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн талаар мэдээллийг гишүүд өглөө.
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Н.Батсүмбэрэл сургалтад оролцож, Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Чингэлтэй дүүргийн Онцгой комисс 2019-2021 онд 36 удаа хуралдаж, 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )