Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Манай улс өнгөрсөн жил цар тахлын хязгаарлалтын улмаас үндэсний баяр наадмаа тэмдэглээгүй учир иргэдийн дунд хүлээлт их байгаа юм. Өмнөх жилүүдээс илүү нүсэр, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэсэн ард олны итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд наадмын нээлт, соёл урлагийн арга хэмжээг удирдаж буй хүмүүс утсаар ярих ч сөхөөгүй ажиллаж байгаа бололтой. Харин нөгөө талаас Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын түвшинд эцэслэн батлаагүй байгаа юм. Хууль батлагдахыг хүлээж төсөв мөнгөгүй ч гэсэн өмнөх ажлаа чанартай хийхийг эрмэлзэж буй уран бүтээлчдийн хувьд амрах ч завгүй зүтгэсээр. Дэлхийд өөр хаана ч тэмдэглэдэггүй, түүхэн уламжлалт гэдэг утгаар нь Үндэсний их баяр наадмыг монголчууд хоног тоолон хүлээж, тэр хэрээр ач холбогдол өгдөг. Ямартай ч энэ жилийн наадмаар 1024 бөх зодоглож, бүх насны морьд уралдан, сур харваачид цэц мэргэнээ үзэх тов гарсан. Наадмын нээлтийн тоглолт, хүчит бөхийн барилдаан, сур харвааны тэмцээн болдог учир энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд хөл гишгэх зайгүй болох нь ойлгомжтой. Иймд бид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс сурвалжилгаа эхэлсэн юм.
Баяр наадмыг зохион байгуулах комиссын шийдвэрээр бэлтгэл ажил хэдийн эхэлжээ. Биднийг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиход засварын ажилчид цэнгэлдэхийн хаалга бүрийн төмрийг будаж байв. Түүнчлэн талбайн доторх тохижилтын ажил эхэлж, эвдэрч муудсан бүхнийг засаж сэлбэж эхэлжээ. Жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайгаар наадаж буй наадамчдад тулгардаг нэг хэцүү асуудал нь “00”-д дугаарлах байсаар ирсэн. Наадам гэлтгүй олныг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах бүрд бие засах газар олдоггүй, олдсон ч эвдэрхий эсвэл бохир заваан гэх гомдол, шүүмжлэл өрнөдөг. Олон жил яригдсан энэ асуудлыг энэ удаа шийдэхээр болжээ.
Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 дугаар хаалганы дунд байрлах агуулахыг нурааж боловсон ариун цэврийн өрөө барьж байна. Цэнгэлдэхийн хашаанд байнгын байрлах хуушуурын цэг өвлийн цагт хаалттай байдаг. Тэгвэл тус газрыг саяхнаас нээж, сур харваачид талбайдаа гарч бэлтгэлээ базааж эхэлжээ. Жил бүр хамгийн түрүүнд бэлтгэлдээ гардаг сур харвааныхан цаг агаар тогтуун, хурц наргүй өдөр бэлтгэлээ базааж байгаагаа ярьж байна. Наадмын үеэр иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ гэж ажлын албаныхан мэдэгдсэн. Харин биднийг очих үед автомашины зогсоолыг шинэчлэх, өргөтгөх, нэмэлт тэмдэглэгээ хийх ажил хараахан эхлээгүй байлаа.
НААДМЫН ТӨСӨВ ОРЖ ИРЭЭГҮЙ ТУЛ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баяр наадмыг тэмдэглэх төсөв жил бүр харилцан адилгүй үнийн дүнтэй байсаар ирсэн. Энэ жилийн баяр наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг төсөвлөснийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд буй. Түүнчлэн баяр наадмыг хот, хөдөө гэж ялгалгүй нэгдсэн байдлаар долоодугаар сарын 11-12-нд нэгэн зэрэг тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Дээр дурдсан 2.3 тэрбум төгрөгийг тохижилт үйлчилгээнд зарцуулна гэдгийг мөн танилцуулсан. Тэгвэл цахимаар тэмдэглэсэн өнгөрсөн жилийн наадмын төсөв 2.5 тэрбум төгрөг байсан юм. Үүнийгээ коронавируст халдварыг илрүүлэх оношлуур их хэмжээгээр бөөндөж авахаа больсонтой холбоотой гэж тайлбарлажээ. Учир нь өнгөрсөн жил наадмын нээлтийг цахимаар хийж үзэгчдэд хүргэхдээ контентод оролцсон уран бүтээлчдийг тусгаарлаж, өдөр бүр шинжилгээ авахад ихээхэн мөнгө зарлагадсан гэдгийг зохион байгуулагчид дурдаж байв.
Энэ жил наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд 1.5 тэрбум төгрөг төсөвлөх төлөвтэй байгаа аж.
Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил хэр байгаа талаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Б.Наранбаатараас тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа ч авах завгүй байгааг уран бүтээлчид нь ярьж байна. Байгаа газар нь очсон боловч гаднын хүнтэй уулзах боломжгүй гэснээр үүднээс нь буцав.
Харин театрын ерөнхий зураач Т.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулга батлагдсан. Ямар сэдэвтэй гэдгийг цаг хугацааны хувьд нэлээд дөхүүлж байгаад хэлэх нь зүйтэй болов уу. Төсөв мөнгө нь 1.5 тэрбум гэж яригдаж буй ч эцсийн байдлаар шийдэгдээгүй учир ажлаа хийхэд багахан хүндрэл үүсгэж байгаа. Бидний бэлтгэл ажил эхэлсэн ч хөрөнгө мөнгөө шийдээгүйгээс үүдэж удаашрах хандлагатай байна. Өөр ярилцах, засаж нэмэх зүйл их байгаа тул илүү зүйл ярих боломж алга” гэсэн юм.
ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ ТӨВ ТАЛБАЙД БОЛНО
Ер нь бол цар тахлын өмнөх гэлтгүй ойрын жилүүдэд наадмын найруулгын зураачаар ажилласан тэрбээр ажилдаа тун нягт, хянамгай ханддаг нэгэн гэдгийг үзэгчид сайн мэднэ. Манай орон эрс тэрс уур амьсгалтай, бороо, шуурга ихтэй тул тэрбээр эрсдэлийг олон талаас тооцож, үзэгчдийн тав тухыг хангах талаас бодолцож, тайз, дэлгэц болон жижиг хэрэглэлийг сонгохдоо аль болох чанартай материалаар хийх ёстойг учирлаад, энэ үүднээс жил бүр төсөв нэмэгддэг хэмээн тайлбарласан юм.
Цар тахлын өмнөх жил наадмын нээлтийн тоглолтын зохиолыг гуравдугаар сард нь батлуулан төсөв мөнгөө шийдүүлж, тавдугаар сарын эхэн гэхэд тайз, дэлгэц болон бусад зүйлийн үйлдвэрлэл эхэлдэг байсныг уран бүтээлчид хэлсэн. Энэ жилийн хувьд зургаадугаар сар дундаа орчихоод байхад төсөв нь шийдэгдээгүй тул ажил удаашрах хандлагатай байгаад тэд сэтгэл зовниж байгаагаа нуусангүй.
Мөн наадмын үдэш иргэдийг баясгадаг “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ энэ жил Төв талбайд бус Хүй долоо худагт болох аж. Өмнө нь Соёлын төв өргөөнд болдог байсан Төрийн ёслол хүндэтгэлийн концерт энэ жил Төв талбайд тоглогдоно гэдгийг зохион байгуулах комисс мэдэгдсэн. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх энэ наадмаар соёл урлагийн 10 багц ажлыг зохион байгуулна. Түүн дотроос “Дээлтэй монгол” наадмыг Хүүхэд, залуучуудын театр, Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Үндэсний урлагийн их театрт Соёлын яамнаас нь тус, тус даалгажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Тэнэгүүд яах гэж наадах юм бэ. Гуйлгачингууд гэрээ зараад ч хамаагүй цагаан сарддаг гэдэг шиг өмхий үхрүүд юундаа баярлах цэнгэх гээд бгм бол. Гуйлгачин ядуус архичин янхны улс болчихсон бж. Үнэхээр өр өвдөм өрөвдөлтэй бас хөөрхийлөлтэй. Тэнэгийн дотор харанхуй амгалан гэж ха ха ха
Наадамдах гэ амьдарч байгаа юм шиг хөгийн үхэр монголчууд. Яг нөгөө архидах гэж саналаа 10 ₮ өөр худалддаг үхэрнүүд.
mal mahan tolgoitoi setguulch ee hun unchaj chadhaar yum bicheech 1dugeer angiin huuhdees doloon dor durak uhruud yum jorlongoo ymar zagvar yu uurchlugduj bga zurgiig haruulj bicheech neg henhevrii nuraj bga zurga tavchaad bolovson nooltoi bno gen bolovson nool ymar yum bdag yum bol setguulch ee ⁉️ Mgl setguulch nar dandaa yum iig oronthgolno galzuu hunii udriin tendgel yum bicheed ajil hj bna gej thagda nart udurjun balbuuld nuduulj baihaa taarsan uls aa